Мянган Угалзатын нуруу нь Алтайн аргаль хонины цөм байршил нутаг болохын зэрэгцээ ховор ан амьтан, ургамал ихтэй байгалийн үзэсгэлэнт газар учраас түүнийг хамгаалах, амьтдын өсч үржих нөхцөлийг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ-ын 39-р тогтоолоор, байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авсан. 2011 оны УИХ-ын 18-р тогтоолоор уг цогцолборт газрыг 243,7 мянган га-гаар өргөтгөж, нийтдээ 303,775 мянган га болгосон. Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь дарга, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн-1, сургалт сурталчилгаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн-1, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн-1, байгаль хамгаалагч 5, нягтлан бодогч-1, бичиг хэрэг, нярав-1, жолооч-1, сахиул манаач гэсэн 12 хүний орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ